Ноосны урамшууллыг бүх малчдад олгодог болно

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 31

Малчдад олгох ноосны урамшууллыг зөвхөн хоршооллын гишүүн өгдөг байжээ. Харин энэ жил хуурайшилт ихтэй, хадлангийн гарц муу байгаа зэргээс шалтгаалан малчдыг дэмжих зорилгоор арьс шир, ноосны урамшууллыг бүх малчдад олгох шийдвэр гаргаснаа Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ.

УИХ-ын зарим гишүүн “Дээрх урамшууллыг зөвхөн хоршооллын гишүүн малчдад олгодог нь буруу. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл санаачилна” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top