Гачууртын замыг хаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 31

Улиастай Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх, хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг өнөөдрөөс эхлэн хаажээ. “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг засварлахын тулд ийн хөдөлгөөнийг хааж байгаа юм. Замыг наймдугаар сарын 5-ны 06.00 цаг хүртэл хаах юм байна. Түр зам гаргах боломжгүй учир иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчихоос аргагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж үйлчлэх юм. 

Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км авто замын шинэлчлэлийн ажлыг наймдугаар сарын 30 гэхэд дуусган хүлээлгэж өгөх ёстой. Одоогоор ажлын явц 44 хувьтай байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ссс(202.21.106.122) 2015 оны 08 сарын 01

Хүний эрх зөрчсөн хогийн ажил болж бна ямар ч туслах зам байхгүй түргэн цагдаа гал хаагуур явах вэ хашааний үүд болгонд шороо асгаад хаачихаж

0  |  0
Top