Хэлмэгдэгсдийн тухай кино хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 31

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш 25 жил болж байна. Улсын комисс байгуулагдсанаар хэлмэгдэгсдийг цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлэх төдийгүй хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарт тусламж дэмжлэг үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн  хор уршгийг арилгах зэрэг олон ажлыг зохион байгуулжээ. 

Улсын комисс өнгөрсөн 25 жилийнхээ ажлыг дүгнэх, үйл ажиллагаагаа олон нийтэд  тайлбарлан таниулах, сурталчлах Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг ирэх есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ хүрээнд Улсын комиссын 25 жилийн ажлын тайлан ном, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн түүхийн талаар ном, фото зургийн альбом хэвлүүлэх, баримтат кино хийх, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, өдөр тутмын сонинд мэдээ, мэдээлэл нийтлүүлэх, олон нийтийн дунд санал асуулга явуулахаар төлөвлөөд буй аж.

Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж хэлмэгдэгсдийг цагаатгах, нэр төрийг нь сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач  зээ нарт нөхөх олговор олгох ажлын тухай мэдээллүүдийг цагаатгалын салбар комиссоос нэгтгэн авч  дүгнэлт хийхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яяя(202.179.29.233) 2015 оны 08 сарын 01

За ядаргаатай юм. өмнө нь зөндөө л кино хийгээ биз дээ. наадхыг чинь мэдэхгүй хэн байсын. манайхаас 4 хүн тэрэнд чинь өртсөн. тухайн цаг үеийн явдал тухайн үедээ л дууссан.

0  |  0
Top