С.Мөнхбат аварга С.Жавхланг хүндэлдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 02

Увс нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам нижгэр болж өнгөрсөн. Тус аймгаас төрөн гарсан хүчтэнүүдэд аймгаас нь эмээл, хазаартай морьд бэлэглэж нүнжгээ гайхуулсан бол аймгийн хамгийн отгон аварга С.Мөнхбат нутгийнхаа дуучин ах нар болох гавьяат жүжигчин С.Жавхлан, Л.Болдбаатар нарт мөн л эмээл, хазаартай морь бэлэглэж, бэл бэнчингээ гайхуулжээ.

Л.Болдбаатарын хувьд наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаалгасан бол С.Жавхлан Тува Улсын Гавьяат жүжигчин болсонд ийнхүү баяр хүргэж, цолыг нь мялаажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top