“Чонон Сүлд”-ийн зохиолч шагнал гардахаар Монголд иржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

“Чонон Сүлд” романаараа олны танил болсон Хятадын зохиолч Зян Рун Монголд иржээ. Тэрбээр шагнал гардахаар Монгол Улсад ирсэн бөгөөд түүнд Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос утга зохиолын дээд шагнал болох "Бичгийн мэргэн" цол тэмдэг гардуулахаар болсон байна.

Шагнал гардуулах уг ёслолын ажиллагаа өнөөдөр 12.00 цагт Хүүхэлдэйн театрт болох юм байна. Энэ үеэр мөн "Чонон Сүлд" романы Монгол бичгийн хувилбарын нээлтийн ажиллагаа болох юм байна. Энэхүү арга хэмжээний зохиолч Зян Рунаас гадна түүний анд, зураач Чэнь Зи Цюнь  мөн оролцох юм байна.

Чэнь Зи Цюнь нь "Чонон Сүлд" романы Ян Көгийн бодит дүр гэдгээрээ Хятад даяар алдаршсан бөгөөд "Үзэсгэлэнтэй асан тал нутаг" гэдэг сүлжээг ажиллуулж, Өвөр Монголын байгаль хамгаалах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүн аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(112.72.13.217) 2015 оны 08 сарын 03

энэ тийм лут зохиол уу? өөрсдийн зохиолчдоо шагначихаж чадахгүй байж очиж очиж энийг шүү. аргагүй л хятадууд төрийн толгойд шургалжээ.

0  |  0
болд(112.72.13.192) 2015 оны 08 сарын 03

хэлээд юу гэхэв . аргагүй урвагчид төрд шургалцгаажээ . хятадчилах бодлого

0  |  0
saihnaa(202.179.20.64) 2015 оны 08 сарын 03

ymar tolgoin eregtsen teneg tur zasag ve mongoliig muhuuh gesen hytadiin bodlogiig demjeed bh ym

0  |  0
Top