Сэлэнгэ аймаг ургацынхаа 50 хувийг авах боломжтой байна

Админ | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллажэ. Энэ жил  цаг агаарын нөхцөл  байдлаас хамаарч Сэлэнгэ аймаг гантай байгаа учраас Аж үйлдвэрийн сайд тус аймгийн зарим сумдад ажиллаж, ургац, үр тарианы байдалтай газар дээр нь  танилцсан юм.  Мөн тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт,  ЖДҮ-ийг  хөгжүүлэхэд тухайн орон нутгийн хэрэгжүүлж буй бодлоготой танилцаж, иргэдийн саналыг сонсч, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна

  Сэлэнгэ аймаг Монгол Улсын  төмс, хүнсний ногооны нийт хэрэгцээний 30 хувийг, үр тарианы 50 хувийг улсдаа нийлүүлдэг байна. Түүнчлэн  Монгол Улсад  15000  ЖДҮ үйл ажиллагаа явуулдагаас 2000 гаруй  нь тус аймагт үйлдвэр эрхэлж байгаа аж.  Тэр ч утгаараа Сэлэнгэ аймгийн сумд  тэргүүлэх чиглэлээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй байхаар төлөвлөж ажилдаа орсон байна. Д.Эрдэнэбат сайд өнгөрсөн сарын  28-29 нд Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг сумдад ажилласан бол үргэлжлүүлээд Шаамар, Дулаанхан, Баруунхараа, Жавхлант  Номгон, Зүүнхараа сумдад ажилласан байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч Сэлэнгэ аймагт гантай байгаатай  холбоотойгоор зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс  хүндэрсэн байна.  Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд болон тариаланчид энэ жил ургац хураалтын хувь буурах нь үнэн ч зарим хүмүүсийн мэдээлж байгаа шиг 80-90 хувь ургацаа алдах эрсдэл  гарахгүй гэжээ8

Тухайлбал,  гантай байгаа зарим сумд өнгөрсөн зун 17-18 центнер  ургацыг нэг га талбайгаас  хурааж байсан бол  энэ жил 8 болтлоо буурчээ. Гэхдээ сумдын  газар тариалан эрхлэгчдийн хэлж буйгаар ямартай ч  Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа  50 хувийг авах боломжтой гэдгийг хэлсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top