Даншиг наадмын морин уралдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Даншиг наадам-Хүрээ цам”-2015 наадмыг энэ сарын 8,9-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү наадмаар  128  хүчит бөх барилдаж, азарга, их нас, соёолон насны хурдан морьдын уралдаан, сур, шагайн харваа болох юм.
Даншиг наадмын бөх, морь, сурын  бай шагнал нь  улсын наадмын байтай адил бөгөөд даншигт эрлийз морьдыг уралдуулахгүй юм байна.  Наадамд уралдах морьдын бүртгэлийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Хүй долоон худаг”—т зохион байгуулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын хүн(202.21.106.128) 2015 оны 08 сарын 04

яасан их наадна вэ? өвлийн бэлтгэл бэлэн үү? ямар их мөнгөтэй юм бэ? наадахад санхүүжилт нь хаанаас вэ? татвар төлөгчдийн мөнгө бол дарга нарыг зугацуулахад зориулагдаад байгаа юм биш биз?

0  |  0
zochin(112.72.13.238) 2015 оны 08 сарын 04

Khuwiin baiiguulga amrah u

0  |  0
Top