АН-аас 2, Эвслээс 4 сайд томилогдоно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 03

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх долоо хоногийн даваа гаригт (2015.08.03) товлон зарлах тухай захирамж гаргасан. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Ч.Сайханбилэгийн засгийн газарт МАН-аас томилогдсон зургаан сайд (Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Ц.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг) -ыг огцруулж, тэдний оронд ажиллах шинэ сайд нарыг томилох нь тодорхой болоод байна. Харин дараагийн зургаан сайдад хэн, хэн томилогдох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч, АН-ын гишүүдийн дунд шинээр томилогдох зургаан сайд нэгдүгээрт Мэргэжлийн хүн хоёрдугаарт УИХ-ын гишүүн бус, давхар дээлгүй хүнийг томилно гэх мэдээлэл байна. Харин Ардчилсан намаас хоёр сайдын томилох бол Шударга ёс эвслээс дөрвөн сайдыг томилохоор болжээ. Эдгээрээс Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад Ардчилсан нам хүнээ томилох бол, Шударга ёс эвслээс Шадар сайд, Сангийн сайд, БОНХАЖ сайд, Хөдөлмөрийн сайдад тус бүр хүнээ томилох бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.21.106.128) 2015 оны 08 сарын 04

тоглож дуусахгүй луйварчид юмаа

0  |  0
Top