Даншиг наадмын үеэр хүй долоон худаг руу нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

“Даншиг наадам-Хүрээ цам-2015”-ын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм байна. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу  үйлчилгээ үзүүлнэ.

Мөн Хүй долоон худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС - Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдөлнө гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХҮЙ ДОЛООН ХУДАГТ:(124.158.76.29) 2015 оны 08 сарын 04

ХҮЙ ДОЛООН ХУДАГТ НЭГ НАСНЫ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН ЯВАГДААД ДУУССАНЫ ДАРАА ДАРААГИЙН ХУРДАН МОРЬ УРАЛДАХЫГ ҮЗЭХ ХҮРТЭЛХ ХУГАЦААНД АМРАХ САНДАЛ, НАРНААС ХАМГААЛАХ СУУДРЭВЧ ХЭРЭГТЭЙ ЮМ БИЛЭЭ. ТЭР БҮГДИЙГ ЗӨӨГӨӨД ЯВАЛТАЙ БИШ ДЭЭ. БАС ДАНДАА ХУУШУУР ЗАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАДНА НАРАН ШАРЛАГЫН ТАЛБАЙ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ШИГ САНАГДСАН. ӨӨРИЙГӨӨ НАРАНД ШАРДАГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХҮҮХДЭЭ АЙРГААР УГААГААД НАРАН ШАРЛАГЫН ТАЛБАЙД ХҮҮХДЭЭ ШАРЛАГА ХИЙГЭЭД АМРАХ ТИЙМЭРХҮҮ ЯНЗ БҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР НЭМЭГДҮҮЛБЭЛ ЗҮГЭЭР ЮМ БИЛЭЭ.

0  |  0
Top