Эзэнгүй машин шатаж байсныг унтраалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Өчигдөр шөнийн 04:03 минутад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 3 дугаар байрны дэргэд 26-44 УБД улсын дугаартай эзэнгүй автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж шатаж буй машиныг аюулгүй болгож, галыг унтраасан байна.
Мөн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 4 дүгээр хэсэг 2 гудамжны 264 тоотод Ц-ийн байшин шатаж байсныг дуудлагын дагуу очиж унтраасан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top