Япон АНУ-аас тайлбар шаардлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Холбоотнуудаа тагнасан асуудлаар байр суурь, нэр хүндээ алдаад буй АНУ энэ удаад Ази дахь холбоотноо гомдоолоо. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Кнацлер Ангела Меркелийн хувийн утасны яриаг чагнаж байсан нь илэрсэн АНУ-ын Тагнуулын албыг Японы Ерөнхий сайд Шинзо Абег тагнаж байсныг “Wikileaks” сайт мэдээллээ. Энэ тухай баримт бүхий мэдээлэл өнгөрөгч долоо хоногт “Wikileaks” сайтад нийтлэгдсэн бөгөөд энэ асуудалтай холбогдуулан Японы эрх баригчид АНУ-аас тайлбар шаардав. Түүнчлэн “Wikileaks” сайтад тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан Японы Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга хэвлэлийн бага хурал хийж “АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын албанаас хэдэн жилийн турш Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон танхимын нь гишүүд, Мицубиши корпорацын удирдлагыг тагнаж, утасны яриаг нь чагнаж байсан байна. Энэ бүхэн үнэн бол үнэхээр харамсалтай байна. Бид нар чинь холбоотнууд шүү дээ” гэж хэлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sssы(202.131.233.214) 2015 оны 08 сарын 05

haraal idsen novshiin amerikuud

0  |  0
Top