Ц.Тамара эмээ нийгмээс гадуурхагдсан иргэдэд зориулан орон сууцны хотхон барихаар болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 04

Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэгийн тэргүүн Ц.Тамара /Тамара эмээ гэж олон танигдсан/ орон гэргүй, тэнэмэл, өнчин ядуу, архичин гэгдэж, нийгмээс гадуурхагдан амьдарч буй иргэдэд зориулан Баянзүрх дүүрэгт орон сууцны хотхон барих гэж байгаа тухайгаа өнөөдөр хэвлэлийхэнд мэдээллээ. Тэрбээр “Миний биеийн байдал тааруухан, нүдний хараа муудаж байгаа тиймээс энэ оны 12 сард гэхэд багтаад гурван блок байшин барихыг зорьж байна. Нэг блок байшин нь 32-41 өрөөтэй бөгөөд тус барилгын зураг төсөл нь бүрэн хийгдэж дууссан. Мөн бохирын цооног, гүний худаг, 380Вт цахилгааны шугам татаад байгаагаас гадна барилгын суурь тавигдсан байгаа” гэсэн юм. Тус байранд нийт 540 хүн амьдрах бөгөөд шаардагдах мөнгөн хөрөнгөнөөс илүүтэйгээр эд материалын тусламж (цемент, вакум цонх гэх мэт…) зүйлс хэрэгтэй байгааг Ц.Тамара эмээ онцолсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top