Улсын онцгой комисс хуралдана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын өрөөнд өнөөдөр Улсын онцгой комисс хуралдахаар тов тараажээ. Хурал 10.00 цагаас эхэлэх бөгөөд чухам ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байна. Саяхан засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан Өвөлжилтөд бэлтгэх онцгой комиссыг байгуулсан. Тэрхүү комиссын анхны хуралдаан өнөөдөр болж байх магадлалтайг албан эх сурвалж тодотгож байлаа. Ирэх өвлийг өнтэй давах, бичин жилийн хаварт бэлтгэх гээд тус онцгой комисст хийх ажил мундахгүй их. Тиймээс ажлын төлөвлөгөөгөө боловсруулан, хийх ажлаа тодотгож байж мэдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top