Бааварын ялыг хэвээр үлдээлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Хуралд Баавар хорих ангиас онлайнаар оролцсон юм. Баавар нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд шүүж, Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон.

Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноосон юм. Мөн Д.Манлайжаргал, М.Бадрал нарын ялыг хэвээр үлдээсэн бөгөөд Д.Манлайжаргалын чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top