Угсраа автобус энэ сарын 15-наас үйлчилгээнд гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах таван хаалгатай, 18.7 метр урт угсраа автобусыг энэ сарын 15-наас эхлэн үйлчилгээнд гаргахаар болжээ. Тус угсраа автобус нь зорчигчийн бууж, суух тав тухыг бүрдүүлж өгсөн гэдгээрээ онцлогтой аж. Одоо нийтийн тээвэрт явж байгаа автобусны хувьд дээшээ мацаж суудаг. Харин угсраа автобус руу мацаж гарна гэх ойлголт байхгүй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчих боломжийг бүрдүүлсэн гэх мэт маш олон давуу талтай угсраа автобус энэ сарын 15-наас Энхтайвны өргөн чөлөө буюу таван шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэл үйлчилгээнд гарахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top