Л.Гүндалай шинэ “имиж”-тэйгээр эргэн ирэхээр зэхэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Нэгэн үе шуугиулж явсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ирэх сонгуульд хүч үзнэ гэдгээ илэрхийлсээр явна. Төрөлх Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшиж улмаар АН-ын гишүүн болж Эрүүл мэндийн сайдын албыг хүртэл хашиж явсан тэрбээр АН-аас нүүр буруулж, “Ард Түмний Нам” гээчийг байгуулсан. Харин түүний энэ нам ард түмнээсээ итгэл хүлээж чадаагүй. Тиймдээ ч лааз өшиглөж яваа Л.Гүндалай имижээ бүрэн өөрчилж эргэн ирэхээр төлөвлөжээ. Ингээд “Ард Түмнээ Хайрлая” хэмээх шинэ нам байгуулж, гурван удаа дараалан сонгосон төрөлх нутаг Хөвсгөлөө 2012 онд сонгосонгүй хэмээн нүүр буруулж 2016 оны сонгуульд Орхон аймаг, тэр дундаа Эрдэнэтээс нэр дэвших болсноо зарлав. Түүний шинэ нам одоо 1388 гишүүнтэй бөгөөд түүний 1100 нь Орхон аймгийнх аж. Гэхдээ мань эрхэм Орхоны 1100 гишүүний өндөр настнуудыг Хөвсгөл дэх өөрийн амралтын газартаа үнэ төлбөргүй амрааж ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийж эхэлсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.131.252.213) 2015 оны 08 сарын 10

Энэ чинь хууль зөрчөөд эхэлж байгаа нам юм биш үү

0  |  0
Монгол зочин(103.26.195.6) 2015 оны 08 сарын 09

Гүндалай өөрийгөө дэмжсэн хүмүүсийг үнэхээр л амраасан нь үнэн юм бол хууль зөрчин байна. Иймд сонгуулийн ерөнхий хороо ирэх жилийн сонгуулиар бүртгэн авахгүй буцаах хэрэгтэй.

0  |  0
Top