Эхнэрээ хөнөөсөн залуугийн хэргийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Хардалтын улмаас эхнэрийнхээ аминд санаатай хүрсэн нь тогтоогдсон Төв аймгийн харьяат 27 настай Г-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байна.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч тавдугаар сард Москва хорооллын урд талын “Хөрс” худалдааны төвийн гадаа “Тоёота приус” маркийн машины тээшинд гадны нөлөөтэй нас барсан эмэгтэй хүний цогцос хийсэн байсан этгээд цагдаагийнханд баригдсан юм.

Сэжигтэн этгээдийн хувьд хүний амь хөнөөж, цогцсыг нуун дарагдуулахаар машиныхаа ард хийж явсан гэдгээ мэдүүлж, хэргээ хүлээжээ. Тэд нэг хүүхэдтэй байсан бөгөөд хардалтын улмаас нөхөр нь эхнэрийнхээ хоолойг боомилж амийг нь хохироосон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.107) 2015 оны 08 сарын 05

яасан хариугүй амьтан бэ? хүний амь ,хүүхдийнхээ эхийг хөнөөгөөд нойр нь хүрэх үү? бузар гэхээс өөр үг олдохгүй юм даа.наад машиных нь дугаарыг яагаад авсан юм бэ? энэ машиныг худалж авахгүй байгаасай

0  |  0
anhaar(112.72.13.170) 2015 оны 08 сарын 05

ene mashinii dugaariig tavibal humuus medehgui hudaldaj avahaas uridchilan sergiilne shuu dee

0  |  0
Top