Хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж байв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т иргэдээс Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэг ашиг сонирхолын зөрчил гаргаж, өөрийн садан төрлийн хүмүүсээ ажилд авч байна гэсэн гомдол ирүүлсний дагуу шалгажээ.

Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулан, илүү цалин олгож байсан бөгөөд жилийн эцсээр өөртөө болон дээрх хүмүүст үр дүнгийн шагнал олгодог байсан нь илэрчээ.

Түүнчлэн 1997 онд УБИС-ыг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэсэн диплом нь хуурамч байжээ. Тиймээс Г.Батцэцэгт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв.

Харин хуурамч диплом ашиглаж байсан асуудал нь Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол зочин(103.26.195.6) 2015 оны 08 сарын 09

Ер нь ашиг сонирхол, албан тушаалд хамаатан саднаа татан авчирч томилдог, хуурамч дипломтойгоор удирдах албан тушаалд орсон, татвар төлөөгчдийн мөнгийг зориулалтын бус ажилд зарцуулсан, тендерийн ажилд танил тал, хамаатан садан, найз нөхдөө шууд өгсөн зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл гаргасан хүмүүсийг дахин хэзэ ч томилдоггүй хуулийн заалт гаргах, түүнд АТГ болон хуулийн байгууллага чанд хяналт тавьдаг болох хэрэгтэй болжээ.

0  |  0
1(27.123.214.122) 2015 оны 08 сарын 06

Arail denduu yma

0  |  0
zochin(103.26.195.211) 2015 оны 08 сарын 05

:Darhanii bolovsrol soyoliin gazriin darga ene 2 chini oiroltsoo l yum bna dag kkkkk

0  |  0
Top