Хөвсгөлд яруу найргийн наадам болно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Хөвсгөл аймгийн “Утга зохиолын нэгдэл”, “Алунгоо хатан” олон улсын нийгэмлэгийн санаачилгаар Хөвсгөл аймгийн ЗДТГазар хамтран “Алунгоо хатан ижий-Эв нэгдэл” яруу найраг, бүтээлийн наадмыг хийхээр болжээ.

Тус наадмын зорилго нь Монголын түүхэнд оюун ухаан суу билигээрээ тодрон гарч ирсэн Алунгоо хатан эв эеийн бэлгэдэл сургаал, дэлхийн эв эеийн бэлгэдэл сургаал, монгол туургатны хамтран нэгдэх эвийн гүүрийн барьж өгсөн сургаалийг яруу найраг, уран бүтээлчдийн оюуныг нэрж эв нэгдэл эв эе, тусгаар тогтнол эх орон газар шорооны үнэ цэнийг яруу найргаар тунхаглан хойч үедээ үлдээх зорилготой ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top