Ерөнхийлөгч МАН-ын сайд нарыг огцруулахыг дэмжихгүй гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүрүүлсэн албан бичгийн хариуг өнөөдөр өгөв.

Төрийн тэргүүний өгсөн хариу бичигт,

“Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тийм биз дээ(182.160.34.122) 2015 оны 08 сарын 06

зөв шүү дээ. төрийг дан нэг нам бариад эхэлбэл ард түмэн сүүлдээ ерөнхийлөгчөө огцруулая гэх байлгүй [-X

0  |  0
tsetseg(150.129.141.127) 2015 оны 08 сарын 05

Zuv eb ovoo er umaa

0  |  0
Top