Угсраа автобус тасарсан нь үнэн

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 18

Беларус Улсаас худалдаж авсан  нэг бүр нь 400 сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг, 18,7 метр урт угсраа автобусны эхний хэсэг нийслэл хотод үйлчилгээнд яваад хоёр хонов уу үгүй юу дундуураа тасарч хоёр хүн бэртлээ.

Огцом эргэвэл дундуураа тасарч мэдэх баян хуурын резин шиг залгаастай угсраа автобусны резин тун чиг хэврэг эд болохыг дээрх явдал гэрчилэв.  Угсраа автобус тасарч, хүн бэртсэн талаар Нийтийн тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болдоос тодруулахад "Үнэн, үнэн. Ус зайлуулах шугам буюу траншейны таг дутуу түгжигдсэн байснаас дээгүүр нь явж байсан угсраа автобусны залгаа резин руу үсэрч ороод дундуураа тасарсан юм билээ. Тэр үед дээр нь зогсч байсан залуу савж унаад хөнгөн бэртсэн" гэсэн юм.

Мөн энэ үеэр нэг хүүхэд бэртэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Тодруулбал, өчигдөр оройн 18 цагийн үед төв талбайн урд угсраа автобус залгаасаараа салж, хоёр хүн хөнгөн бэртсэн хэрэг гарсан бөгөөд харьцангуй нам шалтай угсраа автобус энэ мэт замын өчүүхэн жижиг саадад дундуураа тасарч иргэдийг сандаргав. Нөгөө талаас эргэлт, тойрог дээр резин залгаасаараа нумардаг угсраа автобусны энэ хэсэгт залуус зогсч явах нэлээд дуртай болоод байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
asuult(122.201.22.185) 2015 оны 08 сарын 18

Rezin ni tsoorsiim uu. Chirguul ni tasraad salaad uldsiim uu. Erguu yum hichhiim aa.

0  |  0
Top