“Хүүхдийн тэнгэр” сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Цэгцүүхэй” цэцэрлэг барихаар төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Уг цэцэрлэгийг Баянзүрх дүүргийн XX хороонд 15 га газарт барихаар төлөвлөсөн байна. “Цэгцүүхэй” цэцэрлэг нь 2-5 настай, 180 хүүхдийн багтаамжтай, өвлийн нэг, зуны 18 байртай байх юм. Мөн газар тариалан, мал аж ахуй эрхлэх тусгай талбай, жимс жимсгэний мод бүхий ногоон байгууламж, тоглоом болон спортын талбайтай, иж бүрэн цогцолбор аж. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тээвэрлэхэд зориулсан, олон улсын стандартад нийцсэн 3-5 автобусаар үйлчилнэ.
Сэтгэгдэл ( 0 )