Одоог хүртэл нууцыг нь тайлж чадаагүй хамгийн ер бусын 10 зураг

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Дэлхий ертөнцөд учрыг нь үл тайлсан нууцлаг зүйл олон. Тэр дундаас гэрэл зургийн хальснаа үлдсэн 10 ер бусын зүйлийг хүргэж байна. Олон ч орны эрдэмтэн, судлаачид дангаар болон хамтраад нууцыг нь тайлж чадахгүй байгаа ид шидийн гэмээр 10 зурагтай танилцана уу.


10. Ангарагийн ер бусын гадарга


2004 оноос хойш Ангараг гаригийг судалж буй эрдэм шинжилгээний өөрөө явагч төхөөрөмж тус гаригийн нэгэн хачирхалтай гадаргын зургийг авчээ. НАСА-гийн эрдэмтэд одоог хүртэл энэхүү ер бусын бөмбөлөг шиг барзгар гадаргууны учрыг тайлж чадахгүй байна.


9. Хүк арлын тэнгисийн мангас



Австралийн Хүк арлын эргээс холгүй авсан энэ зургийг 1964 онд авчээ. Далайн амьтан шиг харагдах энэхүү зүйлийг амьд үлдсэн усны үлэг гүрвэл хэмээн үздэг ч эргэлзэх хүмүүс бас цөөнгүй. Мэдээж 1964 онд фотошоп зэрэг энэ дүрсийг хиймлээр бий болгох технологи байгаагүй юм.

8. Харанхуй шөнийн үл мэдэгдэх нисдэг биет



1954 оноос эхлэлтэй энэ түүхийг одоог хүртэл хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Харь гаригийн нисдэг биет, Зөвлөлтийн тагнуулын онгоц гэх зэргээр. Гэхдээ НАСА-гийн авсан энэхүү зургийг тал бүрээс нь шинжилсэн судлаачид тухайн үед ийм өндөр технологийн сансрын хөлөг Зөвлөлт байгаагүй гэж үзжээ. Тэгэхээр харийн хөлөг болж таарах гээд байна. Гэхдээ л харийн хөлөг гэдгийг нь 100 хувь баталж чадаагүй юм. 


7. “Вотертаун”-ы сүнсний царайнууд



1924 онд S.S. Watertown /Эс Эс Вотертаун/ хөлөг онгоц Мексикийн эргийн ойролцоох тэнгист живжээ. Үүнээс хэдхэн өдрийн дараа очсон аврагчдын баг усан доторх хөлөг онгоцны зургийг авчээ. Тэгэхэд анзаараагүй аврагчдын зургийг ажиж суусан эрдэмтдийн баг хөлгийн хананд тус хөлөг онгоцны амь үрэгдсэн гишүүдийн хоёрынх нь царай байгааг анзаарч маш гайхжээ. Усан дотор авсан энэ зургийг судлаад бүтэн 100 жил болох гэж байхад учрыг нь тайлж чадахгүй л байна.
 
6. Куперын гэр бүл


Куперын гэр бүл байшин худалдаж авсныхаа дараа нүүн ороод зураг даржээ. Тэгэхэд 1950-аад оны энэ зурганд таазнаас унжсан хүний бие хамт үлджээ.

5. Эмээ



1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди алагдсан тэр цагт мөчид энэ зураг азаар ч гэмээр юм уу дарагджээ. Энэ зурган дээр тодруулсан энэхүү настайвтар хөгшин хатагтайг Холбооны мөрдөх товчоо болон өөр бусад олон нууц агентлагууд олохыг хичээж, асар их зүтгэсэн ч одоог хүртэл олоогүй. Ерөнхийлөгч буудуулсан бүс дотор явж байсан энэ эмээ
магадгүй Жон Кеннедийг буудсан байх. Энэ эмээг тогтоож чадаагүй тагнуулын байгууллагууд түүнийг алуурчин гэдэгт итгэдэг болсон ба зүсээ хувиргаж эмгэний дүрд хувирсан өөр хүн байх гэж үзэх болжээ.  

4. Чарли Чаплин ба гар утас



Анхны дуугүй кинонууд буюу алдарт жүжигчин Чарли Чаплины кинонууд бүтээгдэж байсан тэр цагт мөчид гар утас байх нь битгий хүмүүс төсөөлж ч мэдэхгүй байв. 1990-ээд оноос л анхны гар утас бүтээгдсэн. Тэгвэл 1910-1920-оод оны үед яаж гар утас очсон байх уу. Чарли Чаплины энэхүү бүтээлийн зураг авалтын үеэр нэгэн хүн гар утас гэмээр зүйл барин ярьж байгаа дүр зураг харагдана. Хэрвээ Чарли Чаплины кино дуутай байсан бол цаана нь гар утас шиг зүйл барин ярьж байгаа юм шиг харагдах энэ хүн үнэхээр тэр зүйлээрээ ярьж байсныг нотлох боломжтой байлаа. Нөгөө талаас “Цаг хугацаагаар аялагч өнгөрсөн үед очжээ” хэмээн шуугих болов. Үнэхээр цаг хугацааны машин бүтээсэн бол яагаад өнгөрсөн үед очиж Чарли Чаплинтай уулзах юм уу түүний кинонд дүрээ мөнхөлж болохгүй гэж. /Ориг видеог хүргэж байна/.


3. Хессдалены гэрэл



Норвегийн Хессдален /Hessdalen/ хэмээх нэгэн нууцлаг бөглүү тосгонд үе үе ер бусын гэрэл үзэгддэг. Маш тод гэрэлтэх энэ гэрэл чухам юунаас болж гарч байгааг сониурхож судалж үзээд юу ч олж “долоогоогүй” эрдэмтэн, судлаач нар хамтран энд тэндээс чадварлаг эрдэмтэд урьж, бүр “Хессдалены гэрлийг шалтгааныг тайлах төсөл” хүртэл хэрэгжүүлээд тусыг эс олов. Үнэхээр юунаас болж энэ гэрэл гараад байгаа юм болоо. Заримдаа жилдээ бүр хэд хэдэн удаа үзэгддэг гэж байгаа.   

2. Фредди Жексон


Зурган дээрх энэ хүүнийг Фредди Жексон гэдэг. Тэр 1919 онд онгоцны ослоор нас баржээ. Гэтэл хоёр өдрийн дараа авсан түүний салааны зурагт Фредди Жексон гарчээ. Гайхаш тасрагчид Фреддийг үнэхээр хоёр өдрийн өмнө нас барсныг баталж, нүдээрээ харсан хэмээсэн ч нас барсан хүн яаж хоёр өдрийн дараа зурагт гарсныг тайлбарлаж чадаагүй юм.   


1. Солвейн сансрын нисгэгч



1964 оны зун Английн жирийн нэг гал сөнөөгч Жим Темплетон хэмээх эр эхнэр, охиноо аваад байгаль үзэхээр Совейд очжээ. Ингээд дурсгал болгон охиныхоо зургийг авчээ. Гэтэл нүцгэн талд ганцаар зогсч байсан охиных нь ард яг өнөөдрийн сансрын нисгэгч гэж байгаагүй байхад өндөр хөгжсөн технологитой өнөө үеийнх шиг сансрын нисгэгчийн хувцас өмссөн хүн зогсч гэрэл зурганд нь буужээ. 1964 онд ийм сансрын нисгэгчийн хувцас байгаагүй атал яаж ийм зураг дарагдав. Хэн ч тайлбарлаж чадахгүй энэ зураг дэлхийн хамгийн нууцлаг зургуудыг тэргүүлсээр байна. 



Э.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top