Элэгний С вирустэй иргэдэд санхүүгийн туслалцаа үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар жилд 2600 гаруй хүн элэгний хавдар, хатуурал оноштойгоор нас бардаг аж. Өөрөөр хэлбэл өдөрт 7 хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байгаа юм. Тиймээс ч "Эрүүл элэг" сан энэ тоог бууруулахын тулд яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүмүүст дэм болох аж.

Элэгний өвчнөөр шаналж буй, эмчилгээ хийлгэх шаардлагатай ч вирүсийн эсрэг эмийг худалдан авах чадваргүй, орлого багатай иргэдэд туслах  "Эрүүл элэг" санг Оном сан, Элэгний төвийн санаачлагаар байгуулжээ.

"Эрүүл элэг" сан шаардлагатай хандив тусламжийн талаар олон нийт, гадна дотнын байгууллага, аж ахуйн нэгжид дуулгаж хандив цуглуулах бөгөөд үүгээрээ эмчилгээний зардал үнийн дүнг бүрдүүлэх юм байна.

Эрүүл элэг сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 70122006 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.201) 2015 оны 08 сарын 20

yaj hamragdah ve

0  |  0
Top