3400 жилийн нөөцийг Улаанбаатартай холбоно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Жилдээ 28 мянга орчим тонн байгалийн хий ашигладаг Монгол Улсыг яг энэ хэрэглээгээр нь 1700 жил хангаж чадах 51 тэрбум куб метр буюу 40 сая тонн метаны орд Тавантолгойгоос илэрсэн тухай Оросын сайтад мэдээлсэн. Монгол Улс томоохон энэ ордыг ашиглахаар туршилтын үйлдвэр нээсэн бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” болон “Элгэн” компаниуд Өмнөд Солонгосын “Korea Gas” /KOGAS/ компанитай хамтарсан туршилтын үйлдвэрээ байгуулсан. Тэгвэл энэхүү үйлдвэрийн нээлтийн арга хэмжээн дээр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” компани урьдчилсан тооцоогоор тогтоогдсон нөөц онолын хувьд хоёр дахин их байдаг хэмээсэн юм. Угаасаа ч тийм байдаг. Өөрөөр хэлбэл, 1700 жилийн нөөц гэдэг нь 3400 жилийн нөөц гэсэн үг юм.

Харин сүүлийн үед гаднын энэ тооцоог үгүйсгэгчид дотоодод олширч, 28 мянган тонн асар бага хэмээх болов. Монгол Улс жилдээ маш бага буюу 28-хан мянган тонн байгалийн хий хэрэглэдэг байж болно, гэхдээ үүнээс хэд дахин их тонныг хэрэглэдэг болно гэж төсөөлж, түүндээ тулгуурласан тооцоо гаргах ёстой вэ.

Дотоодод гаргаж чадахгүй байгаа жилийн хэрэглээний өссөн тооцоог гадаадад хэрхэн төсөөлөх. Нөгөө цементэн дээр цэцэг ургуулахтай адил хэцүү зүйл.  Тэгэхээр 28 мянган тонныг хэрэглэж байгаа тодорхой тоон дээр нь үндэслэсэн гаднынханд буруу өгөх хэрэг байна уу. Байхгүй, иймэрхүү жишсэн тооцоог хаана ч хийдэг. Дотоодын хэрэглээ өсч хэдэн ч жил ашиглах бай энэ нөөцийг сайнаар хүлээж авахын оронд бараг ийм нөөц илэрсэнд нь буруушаах маягийн зүйл болж байна. Албаны хүний хэлснээр, 40 сая тонн /онолын хувьд 80 сая тонн/ байгалийн хийн нөөцийг 40 жил бүр цаашлаад 15 жил ашиглаад дуусах байлаа ч Монгол Улсаас ийм нөөц илэрсэн сайн хэрэг. Тэгээд ч энэ мэт байгалийн хийн орд Монгол Улсад нэгээр тогтохгүй олон бий. 1700 жил хэмээн зүйрлэсэндээ буруудаад байгаа гаднын сайтад Тавантолгой буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас илэрсэн энэ ордоос гадна тус аймгийн Гурвантэс суманд мөн метаны орд илэрч тухай мэдээлсэн. Тэгэхээр, Монгол Улсад иймэрхүү орд нэгээр тогтохгүй байна. Хоёр илэрлээ, хойшид илэрсээр ч байх биз. Харин түүнийг нь мэдээлж, анхаарал татахуйц зүйрлэлийг битгий буруушааж байгаасай билээ.

Тэртэй тэргүй, Монголын талаар гаднын сайтад бага мэдээлэгддэг. Энэ байдал одоо л нэг юм арилж олширч байхад иймэрхүү буруушаалт нөгөө л нэг хуучин хаалттай систем рүү хөтлөх гээд байна. Энэ зуур 1700 жил ч бай 15 жил ч бай Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас илэрсэн дээрх байгалийн хийн ордыг нийслэл Улаанбаатартай холбосон хийн хоолой барихаар Монгол Улс төлөвлөж байгаа тухай гаднын сайтад мэдээллээ. Сайхан энэ мэдээний хажуугаар ингэж холбосон нөхцөлд нийслэл хотын иргэд нүүрснээс ангижирч, олон жил хорт утаагаар амьсгалж, гамшгийн хэмжээнд хүрч, олон ч өвчний эх үүсвэр болж олон ч хүний амь насыг авч одсон агаарын бохирдлоосоо салж санаа амрана.

Солонгост байгаа иргэд нь өвөл Монголоос ирсэн хүнээс өмхий үнэртдэг гэж гашуун ч гэлээ үнэн зүйл онигоо болгон ярьж байхад утаагүй зуух хэмээн дэлхийн хаана ч байхгүй онигоо ярьж байгааг цэвэр агаарын төслөөр Монголд ирсэн нэгэн гадаад эрхэм хэлж, танайд онигоо болгочихоор олон зүйл байх юм аа гээд "Сансрын туннель" гэж дэлхийд хаана ч байхгүй супер нэртэй байгууламж байна хэмээн жишээ болгов. Ямартай ч, Улаанбаатарыг хийн хоолойгоор холбох төсөл утаагүй зуухны хажууд хамаагүй үр дүнтэй үйл ажил болж нийслэл хотыг нүүрсний угаараас салгах байх.

Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа хойш утаагүй гал түлэх /галын утаа дайсан этгээд зааж өгдөг/ аргыг хайж олоогүй байхад манайд утаагүй зуух бүтээвэл энэ 2015 жилийн хугацаан дахь хамгийн том нээлт болох биз. Тэртээ Лондонгийн нэгэн оршин суугч англи нөхөр “Лондон хот яг Улаанбаатар шиг их утаатай байсан. Засгийн газрын бодлогоор айл өрхүүдийг хүчээр газ хэрэглүүлж, өдгөө ийм сайхан цэвэр агаартай болсноо хуучилж байв”.

Юутай ч, тэнд хүмүүс газаар хоолоо хийж, газаар байраа халааж, үйлдвэрүүд нь газаар эрчим хүч үйлдвэрлэж иргэдээ цахилгаанаар хангаж байна. Эцэст нь, Озоны давхаргын цоорол, эрүүл мэнд зэрэг шалтгааны улмаас дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгалийн хий рүү шилжиж буй энэ цагт үед Монгол Улсад байгалийн хийн орд илэрч эхэлсэн байгаа нь сайны дохио гэлтэй.

Э.Төгс  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мягмар(74.131.86.226) 2015 оны 08 сарын 20

Улаанбаатарын айл өрх бүгд шатдаг хий ашигладаг болбол хичнээн хэмжээний хий шаардлагатай юм болдоо.Өвөл гэр хороололд бол тасаралтгүй асаана шүү дээ.

0  |  0
Корж(202.70.46.214) 2015 оны 08 сарын 20

Мөнгө л угааж байхгүй юу даа...

0  |  0
zochin(103.229.123.225) 2015 оны 08 сарын 20

shaaj bgan pizdaa hahah haaa bsan omno gowios ulaanbaatar hurtel hooloi tawina gej bhgu ee pizdaa hahahahahahhaha

0  |  0
baagii(110.19.221.35) 2015 оны 08 сарын 20

odoo zov l ashilah heregei. irgeddee ashigtai bailgah heregtei. mash ih bayalagtai hernee yagaad iim muuhai amidruulaad bdgiim de

0  |  0
zochin(103.229.121.231) 2015 оны 08 сарын 20

Mongolchuud.sain.saihaniig.huuleej.abahaa.baij.dee

0  |  0
Top