70 настай хөгшнийг угаалгын өрөөнд нь хөнөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 20

Сүхбаатар дүүргийн оршин суугч 70 настай хөгшнийг угаалгын өрөөнд нь хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан байна. Цагдаагийн байгууллагад “Гэртээ ганцаараа амьдардаг 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо” гэсэн дуудлага өгсөний дагуу алба хаагчид шалгаж, цогцсыг нь олжээ. Хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа гэнэ. Учир нь 70 настай хөгшинийг онц хэрцийгээр  хөнөөгөөд эд зүйлсийг нь аваад явсан байсан аж.

Хэргийн газар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар ажиллаж хэд хэдэн хүний гарын хээг олоод байгаа юм байна. Хэргийн илрүүлэхээр УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг сэжигтэнийг эрэн сурвалжилж байгаа аж. Одоогоор гэмт этгээдийг эцэслэн тогтоогоогүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top