Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нарыг сайд болгохоос татгалзжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Ардчилсан намын бүлэг өчигдөр үдээс өмнө хуралдаж ширүүхэн маргалдаж байгаад шийдэлд хүрч чадахгүй хурлаа завсарлуулсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, шинээр томилогдох зургаан сайдаас Шударга ёс эвсэлд 3 суудлыг нь өгөхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.

Одоогоор эвсэл хэн, хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ тодруулаагүй байгаа аж. Харин АН-аас гол чиг үүргийн яамдаа фракцийн зарчмаар хуваарилж, Сангийн сайдаар МҮДН-ээс Н.Батбаярыг, Зам тээврийн сайдаар МоАХ-аас Л.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн сайдаар Шонхороос Г.Баярсайхан нарыг нэр дэвшүүлсэн.

Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Фортуна” Н.Батбаяр болон Л.Эрдэнэчимэг нарыг сайдаар өргөн барихаас татгалзжээ. Ерөнхий сайд нэр дэвшигч Г.Баярсайханыг өргөн барихыг дэмжсэн. Гэвч эх сурважлийн мэдээлснээр Г.Баярсайхан гишүүн өөрөө Хөдөлмөрийн сайд болохыг төдийлөн таалахгүй байгаа аж. Учир нь эдийн засаг ороо бусгаа болсон энэ цаг үед иргэдийн зүгээс хамгийн их дарамт ирэх газар бол Хөдөлмөрийн яам.

Наад зах нь гэхэд цалин тэтгэвэр нэмэх, ажлын байр бий болго гэх зэргээр шахалт орж ирнэ. Ингээд тохиролцоонд хүрч чадаагүй АН-ынхан Ерөнхий сайдтайгаа үдийн зоог барьсан сураг байна. Өнөөдөр оройдоо нэр дэвшигчид нь эцэслэн тодорч магадгүй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(150.129.142.251) 2015 оны 08 сарын 22

ФОРТУНА Та одоо боль доо... Арай дэндүү шунах чнь аминд ОСОЛТОЙ шүү....

0  |  0
ИРГЭН(112.72.13.103) 2015 оны 08 сарын 22

ГАНБААТАР ГИШҮҮНИЙГ ХӨДӨЛМӨРИЙН САЙДАД ЯГ ТААРАХ ХҮН ГЭЖ БОДОЖ БНА

0  |  0
Авилагач(150.129.142.198) 2015 оны 08 сарын 22

Сайханбилэгт Дэнзэн, Гансүх нар шиг найраагий нь гардах хүн хэрэгтэй лдээ. [-X

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 08 сарын 21

Zuv demjij bn bair suurindaa hatuu zogsooroo

0  |  0
Top