”Барилга Орон сууц 2015” үзэсгэлэн яармаг нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

"Барилга Орон сууц 2015" үзэсгэлэн яармаг “Мишээл экспо” төвд өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгээс үеэр 10 хувьд хамрагдах боломж мөн, орон сууцны үнэ хэр буурсан талаарх бодитой мэдээллийг олж авах боломжтой юм байна. Үзэсгэлэн яармаг өнөөдөр 12 цагт эхлэх бөгөөд гурав хоног үргэлжилнэ. Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан болж буй энэхүү үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй шинэ төсөл гүйцэтгэгч компаниуд байна. Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс худалдан авагчдад төлбөрийн уян хатан нөхцөл, онцгой хямдрал урамшуулал болон ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах зэрэг олон талын боломжийг олгосон орон сууцны худалдааг явуулах юм. Мөн иргэд үзэсгэлэнд оролцогчдын санал болгосон тансаг, бизнес, энгийн зэрэглэл гээд өргөн сонголттой орон сууцны хотхонуудаас сонголтоо хийх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top