Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 21

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 350 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5  бүртгэгдэж 6 хүн гэмтсэн. Зам тээврийн осолд  сургуулийн насны 1 хүүхэд өртсөн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

Тухайлбал: БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө, Дүүхээ  төвийн хойд замд Т.Раум маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 20 настай эмэгтэй Ж –г мөргөж гэмтээсэн.

Жил бүрийн 8 сарын сүүлч 9 сарын эхээр  нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний  ачаалал ихтэй үеүд байдаг учир нь оюутан залуучууд, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн зуны амралт дуусч хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор Орон нутгаас УБ хотыг чиглэсэн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэж Улаанбаатар хотын томоохон худалдааны зах,  төвүүдийг тойрсон авто замын түгжрэл саатал бий болж  иргэд жолооч нарын бухимдлыг ихээр төрүүлдэг. Иймд тухайн замын авто замын ачаалалыг тэнцвэржүүлэх зорилгоор 8 дугаар  сарын 22, 23, 29 , 30 буюу амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронг тэгш сондгой дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Бямба гарагт тэгш тоогоор төгссөн Ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Цагийн хязгаар нь өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд үйлчилнэ.  Иймд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top