Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машинууд явна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 22

Жил бүрийн 8 сарын сүүлч 9 сарын эхээр  нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний  ачаалал ихтэй үеүд байдаг. Орон нутгаас УБ хотыг чиглэсэн авто замын хөдөлгөөн эрс нэмэгдэж Улаанбаатар хотын томоохон худалдааны зах,  төвүүдийг тойрсон авто замын түгжрэл саатал бий болдог. Иймд тухайн замын авто замын ачаалалыг тэнцвэржүүлэх зорилгоор 8 дугаар  сарын 22, 23, 29 , 30 буюу амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронг тэгш сондгой дугаараар хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Өнөөдөр буюу бямба гарагт тэгш тоогоор төгссөн, маргааш буюу ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Цагийн хязгаар нь өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд үйлчилнэ.  Иймд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд бие биеэндээ хүндэтгэлтэй хандаж дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top