Жүдогийн ДАШТ-ний барилдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 22

Жүдогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Тодруулбал 2016 оны олимпийн өмнөх отгон дэлхийн аварга наймдугаар сарын 24-нд Казахстаны нийслэл Астана хотод эхэлнэ.

Өмнөх жилүүдийн дэлхийн аваргын тэмцээн Парис, Токио, Лондон, Барселон, Рио-де-Жанейро зэрэг дэлхийн томоохон хтуудад зохион байгуулагдаж байсан бол энэ удаад энэхүү нэр хүндтэй тэмцээнийг явуулах хүндхэн үүрэг Астана хотод оногдоод байна.

Тус тэмцээнд дэлхийн 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулахаар хуран чуулах гэж байна.

Үүнээс гадна дэлхийн улс орнуудын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, шүүгч, албаны хүмүүс зэрэг 1000 гаруй төлөөлөгч Астанад очих юм. Түүнчлэн дэлхийн аваргыг 160 гаруй сэтгүүлч сурвалжлахаар болжээ.

Ингээд энэ жилийн ДАШТ-ий хуваарийг хүргэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top