Нүдний улайлтыг арилгах арга

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 11

Бидний нүд янз бүрийн шалтгааны улмаас улайдаг. Ялангуяа компьютер болон телевизийн урд удаан хугацаагаар

суусны үр дүнд нүд маш амархан улайлт үүсч ядардаг. Тиймээс нүдний улайлтыг бууруулах шилдэг аргуудыг таньд хүргэж байна.

Зөгийн бал 
Гурван халбага зөгийн балыг хоёр аяга буцалсан усанд /сүүнд/ хийж хутгана. Бэлэн болсон зөгийн балтай сүүгээ (ус) нүдэндээ өдөрт 3 удаа дусаахад улайлт багасна.

Цагаан гаа
200 гр усанд хоёр халбага цагаан гааны нунтаг хийж хутгана. Бэлдэж тавьсан цагаан гааны уусмалаа өдөрт гурван удаа дусаана. Цагаан гаа бол биеийн аль ч хэсэгт үрэвслийн эмчилгээнд ашиглаж болох байгалийн гаралтай хүчтэй антибиотик юм.

Төмс
Арилгаж, угаасан төмсийг хэрчээд нүдэн дээрээ тавина. Доод тал нь 20 минут тасралтгүй тавих хэрэгтэй. Гурван өдрийн турш нүдэндээ төмс тавих нь нүдний улайлтыг багасгана.

Зуун наст
Зуун наст бол үрэвслийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг. Иймээс нүд улайлтаас салах хамгийн шилдэг арга бол зуун настын гелээр /шүүс/ нүдэндээ жин тавих юм.

Тараг 
Тараг бол элдэв янзын халдвартай тэмцэх хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Иймээс таргийг зовхиндоо түрхэх нь улайлтыг маш хурдан багасгадаг.

Эхийн сүү
Нүд улайсан тохиолдолд хөхүүл эхийн сүүг хоёроос гурван дусал дусаахад улайлт багасдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top