Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

08:30 цагт: Нийслэлийн Иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно. Хуралдаанаар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар дүүргийн удирдлагууд мэдээлэл өгнө.

10:00 цагт: Угсраа автобус, смарттай карттай сэтгүүлчдийн аялал зохион байгууладана. Офицерийн ордноос төв зам дагуу маршрутаар угсраа автобусаар зорчих явцад нийслэлийн холбогдох албаныхан нийтийн тээврийн шинэчлэлт, шинэ чиглэл, маршрут, смарт картын асуудал мэдээлэл өгнө.

11:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүрэг Гүнжийн хоолой дахь Хээрийн сургалт дадлагын цогцолборт болно. Сэьгүүлёпэп зориулсан унаа 09:30 цагт Драмын театрын урдаас явна.

11:00 цагт: Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн сонгон шалгаруулалт", "Шүүх дэх олон нийтийн хяналт" сэдвүүдээр хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: ХЭҮК-ын байранд буюу Засгийн газрын XI байрны 514 тоотод Хүний эрхийн Үндэсний комисс хэвлэлийн бага хурал зарлаж байна.

11:30 цагт: Жанжин Д.Сүхбаатрын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөнтэй холбоотой иргэдийн санал бодлыг сонсох санал асуулга явагдана.

14:00 цагт: БСШУЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./,)-аар магадлан итгэмжлэгдсэн ШУТИС-ийн ЭХИС болон дотооддоо хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн 12 сургуулийн 29 хөтөлбөрийн гэрчилгээ гардуулах ёслол болно.

14:00 цагт: Hotel Nine-д Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн форумаас "Дипломат харилцаа ба Хүний эрх" Азийн иргэний нийгмийн хэлэлцүүлэг /орчуулгатай/ болно.

16:00 цагт: Нээлттэй Нийгэм Форумын байранд Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн форумаас "НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжил түгээмэл хэлэлцүүлэг" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан богино сургалт болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top