“Оскарын шагналт” Монголын жүжигчин Холливудын кинонд тоглож байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

“Mongolian Academy Awards”-аас энэ оны шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч, нэг ёсондоо “Монгол оскар”-ын эзэн болсон жүжигчин Ц.Цэрэнболд Холливудад бүтээгдэж буй “Burn Your Maps” хэмээх кинонд тоглож байна. Жордан Робертсын найруулж буй уг кинонд Ц.Цэрэнболд Монгол бөөгийн дүрийг бүтээж байгаа аж. Хэдийгээр уг киног хийх гэж байсан нэртэй продюсер Жули Кирхам өнгөрөгч зургадугаар сарын 18-нд нас барж, дээрх киноны хувь заяа бүрхэг болж ирсэн ч хэдхэн өдрийн дараа Марк Кантон продюсер энэ киног хийхээр болсон юм.

Түүнтэй хамт уг кинонд Вера Фармига, Жейкоб Тремблей, Виржиниа Мэдсен, Сураж Шарма, Рамон Родригез нарын жүжигчид тоглож байгаа аж. Сонирхуулахад “The Wire”, “Day Break” телевизийн цуврал болон “Transformers: Revenge of the Fallen”, “The Taking of Pelham” киногоор олонд танигдсан Пуэрто-Рико гаралтай Америкийн жүжигчин Рамон Родригез “Батбаяр” хэмээх Монгол залуугийн дүрд тоглож байгаа юм байна. Киноны зураг авалтыг Монголтой тун төстэй “Kananaskis Country” хэмээх газар авч байгаа бөгөөд энэ нь Канадын Алберта мужид байдаг байгалийн үзэсгэлэн төгс газар аж.

Киноны зураг авалт өнгөрөгч долдугаар сарын 27-нд эхэлсэн ба есдүгээр сарын 2-нд дуусгахаар төлөвлөжээ. “Варнер Врос” кино компанийн бүтээж буй уг кинонд 8 настай Америк хүү өөрийнхөө эцэг эхийг Монголын малчид гэдгийг мэдэж эцэст нь Алс Дорно /Монгол/ зүгт хүнд хэцүү аялал хийж байгаа тухай өгүүлдэг гэнэ. Ингээд англи хэл дээрх уг кино тун удахгүй нээлтээ хийх бөгөөд кино багийнхны хэлснээр АНУ болон Монголд нээлтээ хийх агаад Монголд эх хэлээрээ орчуулагдан хүрэх биз ээ.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2016 оны 10 сарын 11

Hats off to whoeevr wrote this up and posted it.

0  |  0
заза(150.129.140.130) 2015 оны 08 сарын 25

уорнер брос гээч

0  |  0
oogii(27.123.214.121) 2015 оны 08 сарын 24

Durtai jujugchin maani. Amjilt tanid.

0  |  0
Top