Монгол гэрээс санаа авсан сууц Дэлхийн өвд бүртгэгдэж, Дэлхийн хамгийн бөглүү зочид буудал гэгдэх болов

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 24

Сүүлийн үед Монгол гэрээс санаа авсан амьдрах зориулалттай оромж, байгууламж, сууцууд дэлхийн энд тэнд бүтээгдэж, хүмүүсийг гайхшруулсаар байна. Тэр бүгдийг тоочоод барахгүй ба дэлхий ертөнц сүйрч хэдхэн хүн үлдсэн үед Монгол гэр л байгаа тухай видео тоглоом хүртэл бүтээсэн байна цаана чинь гаднынхан. Алс Дорнод Монгол болон бусад улсын хувьд ертөнцийн нөгөө хязгаар гэгддэг Гринландын баруун эргийн мөстэй устай тэнгисийн булан дээрх “Icefjord” хэмээх энэхүү зочид буудлыг Дэлхийн хамгийн алс бөглүү зочид буудлаар тодруулжээ. Ертөнцийн хязгаар дахь энэхүү зочид буудлыг загварыг Монгол гэрээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн мэдээлэл “Dailymail” дээр тавигдсан байна. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн энэ сууцнууд нь хөнгөн цагаанаар хийгдсэн бөгөөд халаалт, агааржуулалтыг маш сайн шийджээ. Харин одоо wi-fi тавихаар ажиллаж байгаа аж.     

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
манайхаан сэтгээчээ(103.229.120.252) 2015 оны 08 сарын 30

Патентийн татвараа аваачээ

0  |  0
Зочин(119.40.100.222) 2015 оны 08 сарын 25

Монголчууд биднээс зөвшөөрөл авсан юм болов уу

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 25

Mongol ger bol xun torloxtnii ireeduin cuuts xari garig deer barixad xamgiin toxiromjtoi ni ger xelberiin baiguulamj

0  |  0
tt(202.179.20.89) 2015 оны 08 сарын 24

mongoloos asuuj hiisen uu

0  |  0
Top