Төв талбайн нэрийг өөрчилсөн асуудлаар бүх нийтийн санал асуулга эхлэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Их Жанжин Д.Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн төв талбайн нэрийг өөрчлөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэрийг нь өөрчлөөд зогсохгүй талбайн эзэн болсон хөшөөг Чингис хааны барималаар солихоор оролдсон. Гэсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эцэстээ Англиас авчирсан Чингис хааны баримлыг өөр газарт байрлуулахаар болсон. Тэгвэл Их Жанжин Д.Сүхбаатарын гуч охин Д.Сүхжаргалмаа тэргүүтэй хүмүүс төв талбайн нэрийг Чингис болгон өөрчилсөн асуудлаар бүх нийтийн санал асуулга төв талбайд явуулж эхлэв. Иргэдээс гарын үсэг цуглуулж буй уг ажил нь угтаа төв талбайн хуучин нэрийг буцаан сэргээх зорилготой. Арлын хувьсгалын 25 жилийн ой буюу 1946 онд одоогийн төв талбайд байгуулсан Монголын ардын армийн тэргүүн, командлагч Д.Сүхбаатарын хөшөөг одоог хүртэл Монголын ард түмэн хийгээд гаднынхан Сүхбаатарын талбай гэж нэрлэдэг. Нэрийг өөрчилсөн ч Сүхбаатарын талбай л гэсээр байна. Хот гэлтгүй хөдөө орон нутгаас ирсэн хүмүүс Сүхбаатарын талбайд уулзья хэмээж, гадаадын жуулчид ч Сүхбаатарын талбай гэсээр байна.

Саяхан Даншиг наадам болоход үүнийг үзэх гэж гаднын багагүй жуулчин ирсэн харагдаж байв. Тэгвэл тэдний нэг Японы жуулчин бололтой нэгэн залуу Залуучуудын холбооны байрны урд надаас “Сүхэ бату таба” гэж асууж билээ. Түүнчлэн гаднын нэгэн жуулчин Сүхбаатарын хөшөөний урд авахуулсан зургаа фэйсбүүктээ оруулаад “Чингис хаантай зургаа авахуулав” гэж бичсэн удаатай. Бодвол орчуулагч нь Чингисийн талбай гэж хэлснээс Сүхбаатарын хөшөөг Чингис хааных гэж ойлгосон бололтой. Ямартай ч, энэ мэт гаднынхан ч тэр, дотоодынхон ч тэр Чингис хааны талбай гэдэг нэрэнд тийм дасахгүй байх шиг. Нөгөө талаас талбайн эзнийх нь нэр нь Сүхбаатар байхад Чингисийн талбай гэж нэрлэх нь ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байна. Юутай ч, өчигдөр эхэлсэн төв талбайн нэрийг буцаах сэргээх бүх нийтийн санал авах ажил өнөөдөр мөн үргэлжилж дуусах бөгөөд 11:00-17:00 цагийн хооронд санал авч байгаа ажээ.   

Э.Төгс

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shudarga baiya(202.55.183.83) 2015 оны 09 сарын 01

huuchnar n Suhbaatarin talbai nertei baival zugeersen ardchilsan naminhnas hool nehed bga ymuu

0  |  0
Сүхбаатарын талбай (208.107.140.160) 2015 оны 08 сарын 28

Манайхан уланыг харж урваж, шарыг харж шарваганадаг зантай улс. Төв талбайг Чингэс хаанаар нэрлэлээ гээд Монгол улс хөгжчихгүй, хуучин нэрээрээ байлаа гээд улс мөхчихгүй. Байсан түүхэн юмсыг тэр чигээр нь байлгамаар л байхын. Үйлдвэр комбинатын цагаан хаалга,Нисэхийн цагаан хаалга гээд хичнээн ч олон түүхэн байгууламжуудаа оргүй нураав даа. Тэднийг байсан чигээр нь байлгад замынхаа шинэ байгууламжуудынхаа дизайныг хийчих ухаан байдаггүй ээ энэ архитекторуудад эсвэл шийдвэр гаргагчдад. Бранденбургийн хаалга, Лондонгийн өндөр цамхагууд хуучин тэр чигээрээ л сүндэрлэдэг биш билүү.

0  |  0
MAN(84.129.144.36) 2015 оны 08 сарын 28

Brejnew guai yostoi er hun mujik baisiisht... Brejnewiin talbai bolgii l doo

0  |  0
Зочин(122.201.21.102) 2015 оны 08 сарын 27

Салгалдаг цав цагаан толгойн хөшөө босгоёоооооооооооо

0  |  0
Зочин(122.201.21.102) 2015 оны 08 сарын 27

Салгалдаг цав цагаан толгойн хөшөө босгоёоооооооооооо

0  |  0
Hun(175.156.195.173) 2015 оны 08 сарын 27

Za odoo boliochde buh ymig Chingis gj nerlene gj yu bdiin, buynt-uhaa buudaliig Chingis Haan niseh buudal gd neeh surtei nertei bolgoson ter buudal n arai dendu jijig uzemj muutai neg l ih surleg nertei bga ymnii neriig nerer n bailgachde hiih zuil oldhgu bga ym shig l bh ym ard irgedtei holbooto mash olon zuils bhd ter asuudlig shiidmer ym

0  |  0
бүжиймаа(103.229.120.74) 2015 оны 08 сарын 26

Түүх бол түүх урьд өнгөрсөнөө үгүйсгээд байвал дараа үед үнэн юм юу үлдэх вэ. Тиймээс хуучнаараа Жанжин Сүхбаатарын талбай байснаараа байх ёстой байхоо.

0  |  0
Иргэн(112.72.13.138) 2015 оны 08 сарын 26

Шинээр талбай байгуулаад л Чингисийн гэж нэрлэ л дээ. Чингис аймаг ч гэх шиг, хэлбэрдэдгээ болимоор юм.

0  |  0
zochin(43.242.243.108) 2015 оны 08 сарын 25

CHINGISIIN TALBAI GEKH NI ZUW SHUU DEE . SUKH NI TER MAN-TAIGAA YAWDAG YUM BAIGAA YUM BIZ

0  |  0
Жирийн иргэн (122.201.22.41) 2015 оны 08 сарын 25

Түүх түүхээрээ үлдээсэй Хийх ажилгүй өөдгүй хүмүүс 3 хан сая хүнийхээ амьдралыг аятайхан болгочоод ийм зүйлээр оролдож эхлээсэй. Сүх жанжин байгаагүй бол ядаж тэр албан тушаалд дурлагсад өнөөдрийн өндөрлөгт байгаа ч уу!!!!!! Сүх жанжнаа мартаж болохгүй шүү

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 25

Mongol ulciin tob talbaig tulgar toiin talbai gej nerleed Attilaa xaan Chingis xaan Bogd xaan Cuxbaatar janjin zereg olon Mongol toriig udirdaj baican udirdagchid uchiraac Ix Mongol Ulciin TUlgar Toriin talbai gej nerlebel zoxiltoi bolmoi Xerbee ali negeer ni nerlebel xeruuliin alim bolno mon bac Mongol ulciin tuux aldagdana tim uchiraac Ix Mongol Ulciin Tulgar Toriin talbai ba Mngol undectnii eb negdliig ilerxiilcen talbai gedgiig ontslon xelie

0  |  0
Top