Шинэ зургаан сайд ирэх 10 дугаар сард тодорно

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сайд нарын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ирэх аравдугаар сарын 1-н буюу намрын ээлжит чуулган зарлагдах үед сайд нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо” хэмээн мэдэгдсэн юм. Учир нь Зургаан сайдын суудлыг АН болон "Шударга ёс" эвслийн бүлэг 50:50 хувиар хувааж авахаар болсон."Шударга ёс" эвслийн бүлгийхэн сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулаад байгаа. Тодруулбал, Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус, тус нэр дэвшүүлсэн. Харин АН-ынхан одоо хүртэл сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй байгаа юм. Тус намын дарга З.Энхболдын зүгээс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, Н.Батбаярыг Сангийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад тус, тус нэр дэвшүүлсэн ч дээрх хүмүүс бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ч бүлгийнхээ хурал дээр Л.Эрдэнэчимэг,Н.Батбаяр нартай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн нь улс төрийн хүрээнд томоохон гацаа үүсгээд байна.  Сайд нарыг эзэнгүй хугацаанд нэр бүхий сайд нар ажлыг нь давхар хариуцна гэдгийг ч мөн онцолсон юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Durnee(192.241.251.191) 2015 оны 08 сарын 25

Erdenchimeg bol ugaasaa l demiishde yugaach medehgui emiin mergejiltei huneer zam teewriin sai tawih n ch haashaa en

0  |  0
Durnee(192.241.251.191) 2015 оны 08 сарын 25

Erdenchimeg bol ugaasaa l demiishde yugaach medehgui emiin mergejiltei huneer zam teewriin sai tawih n ch haashaa en

0  |  0
sanaa(66.85.144.234) 2015 оны 08 сарын 25

Ямарч тохиромжгүй хүнийг сайдад тавихаар чинь аргагүйшдээ эрдэнэчимэг бол арй биш шүү

0  |  0
sanaa(66.85.144.234) 2015 оны 08 сарын 25

Ямарч тохиромжгүй хүнийг сайдад тавихаар чинь аргагүйшдээ эрдэнэчимэг бол арй биш шүү

0  |  0
bayarsaihan(170.75.163.157) 2015 оны 08 сарын 25

gaitai erdenchimeg boliosoi

0  |  0
bayarsaihan(170.75.163.157) 2015 оны 08 сарын 25

gaitai erdenchimeg boliosoi

0  |  0
Top