Гаднын нөлөөтэй амиа алдсан хэргийг юуны учир хаав

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

“My car" компанийн захирал Ч.Батболд бусдад хорлогдож амиа алдсан хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 03-нд гарсан. Гаднын нөлөөтэй буюу шүүх эмнэлгээр бусдад хорлогдож амиа алдсан гэж тогтоогдсон уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж үзээд “амиа хорлосон” гэх дүгнэлт гаргаж хэргийг хаажээ. Талийгаач амиа хорлосон болгоод зогсохгүй, түүний ар гэрийнхнийг дарамталсан нь цаанаа ямар санаатай байгааг тогтоодог хууль, хяналтынхан ч гэж алга.

Талийгаач Ч.Батболдын ар гэрийнхэн биднийг дарамтлаад байна гэж хэвлэлийн хурал хүртэл хийж байсан. Тэгвэл энэ удаад дээрх хэргийг амиа хорлосон гэх шалтгаанаар хаажээ. Харин талийгаачийн ар гэрийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдэж, талийгаачийн эхнэр У нь өв хөрөнгөд нь шунаж, бусдаар алуулсан байх магадлалтай хэмээв. Тиймээс хэргийг дахин шалгаж өгөхийг хүссэн ч шалгаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа аж. Түүнчлэн талийгаачийн эхнэр нь хууль хяналтын байгууллагынхныг удаа дараа авлига өгч энэ хэргийг хаалгасан байх хэмээн хардаж байгаа ажээ.

Талийгаачийн эгчийн хэлснээр "Түүний дүү амиа алдахдаа хэвлийдээ хоёр удаа хутгалуулж, мөгөөрсөн хоолойгоо тасартал гурав огтлуулсан байсан. Хамгийн сүүлчийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хоолойндоо авсан шарх нь ч тэр, хэвлийдээ авсан шарх нь ч тэр бүгд үхлийн аюултай, амьд гарах боломжгүй. Хэрэв өөрөө амиа хорлосон бол эхний хэсэгтээ гэмтэл учруулсны дараа дараачийн тус газраа мэс хүргэж амжихгүй гэдгийг дүгнээд гаргачихсан байгаа. Бидний зүгээс талийгаачийн эхнэр А.У-ийг сэжигтнээр татан, шалгахыг хүсч байна. Энэ хэргийг зохион байгуулалттайгаар, шуналын сэдэлтэйгээр үйлдсэн гэж бодож байна" гэсэн юм. Эцэст нь, ийм хэргийг амиа хорлосон гэж дүгнэдэг болсон байна гэхээс өөр юу ч гэхэв дээ.

Э.Төгс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сандаг(43.242.243.57) 2015 оны 08 сарын 26

хэрийн эрүүл хүний санаанд багтамгүй өөрийгөө ингэж олон хутгалан хөнөөдөг хүн дэлхийд ганц хан монголд л байгаа юм байна л даа

0  |  0
ххх(202.72.246.106) 2015 оны 08 сарын 25

арай ч дээ энэ Монгол улс чинь юу болцон юм бэ? Хүн өөрийгөө хоёр удаа хутгалаад хоолойгоо гурван удаа огтолж амиа хорлоно гэж юу байдийн

0  |  0
Top