”KFC”-д үйлчлүүлж байсан эмэгтэйн гар утсыг өдрийн цагаар хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Өчигдөр өдрийн 17 цаг 42 минутад "KFC" сүлжээ рестораны Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах салбараар үйлчлүүлж байсан эмэгтэйг охины хамтаар сууж байхад сонин, сэтгүүл зардаг өсвөр насны хоёр хүүхэд орж ирэн идэж байсан хоолноос нь самардаад зогсохгүй 1 сая 600 мянган төгрөгийн үнэтэй "IPHONE GOLD" гар утсыг нь хулгайлан одсон байна. Хохирогч эмэгтэй нь төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг нэгэн бөгөөд хулгайд юмаа алдах үедээ охиныхоо хамт хооллож, нөхөр нь угаалгын өрөө орсон байж. Сонин, сэтгүүл зардаг хүүхдүүд эмэгтэйн анхаарлыг сарниулж байгаад утсыг нь авасан бөгөөд тухайн үед хохирогч эмэгтэй мөнгөтэй цүнхэндээ л анхаараад байснаас биш ширээн дээр байсан үнэтэй гар утсандаа анхаараагүй аж. Мөн өсвөр насны хоёр хүүхдийг гарч явтал гар утсаа хулгайд алдсанаа мэдээгүй аж. Ингээд цагдаад дуудлага өгсөн байна. Иргэдэд сэрэмжүүлэг болгох үүднээс энэ бичлэгийг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төрийн албан хаагчид(202.21.106.154) 2015 оны 08 сарын 26

төрд алба хашдаг авгайчуул 1,6 саяын утас бариад ,цалин нь хэд байдаг бол? яаж авсан юм бол, ер нь явж явж жинхэнэ эздэдээ очсон юм биш үү,адилхан хулгайч нар байхыг үгүйсгэх арга байхгүй ээ.

0  |  0
ядцын бэ(121.211.205.163) 2015 оны 08 сарын 25

Угаасаа утасны хулгай өдрийн цагаар л гардаг биздээ. Сүр болгох гээд ядцийн бэ яасан.

0  |  0
Жирийн иргэнд(122.201.31.75) 2015 оны 08 сарын 25

Toriin alband vnencheer ajilladag ochnoon hvmvvs bga. Toriin alban haagch geed i phone barihaar yadiin. Teneg tarhini turaal we

0  |  0
жирийн иргэн(202.131.7.234) 2015 оны 08 сарын 25

Төрийн байгууллагад хариуцлагатай албан тушаал хашдаг 1 сая 600 мянган төгрөгийн IPHONE GOLD утас барьдаг энэ төрийн хулгайчдыг яана даа.

0  |  0
Top