Иргэдийн шүүхэд итгэх итгэл нь 20-оос 60 хувь болтлоо өссөн гэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх  итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд Шүүхийн шийдвэрийн цахим санг бий болгосон байна. Энэ тухай Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир ярихдаа, “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахад иргэдийн оролцоо чухал. Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгохын хэрээр шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналт нэмэгдэж, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлд гол нөлөө үзүүлэх юм. Цахим санг бий болгосноор судлаач эрдэмтэдээс эхлээд жирийн иргэнд шүүхийн шийдвэрийг нээлттэй болгож анализ хийх боломж бүрдсэн. Мөн шүүх хуралдааны явцыг нээлттэй шүүх танхимаас ажиглах боломжийг бүрдүүлснээр ёс зүйн хяналтыг шүүхийн үйл ажиллагаанд хэвшүүлээд байна. Үүнээс гадна хөндлөнгийн байгууллагын ажиглалт, Хууль, хяналтын байгууллагуудтай мэдээлэл солилцох, иргэдээс санал хүсэлтийг  хүлээн авч судалж буй юм. Үүний үр дүнд шүүхэд итгэх иргэдийн итгэл 20-оос 60 хувь хүртэл өссөн” гэж хэлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ccccc(103.229.120.252) 2015 оны 08 сарын 26

Shuuhiin shiidveriig shuuhchiin dotood unelemjeer tuhain hergiig shiideh ni buruu uchir ni shuugch gej hivi hun huulia medehgui junior amidraliig hohiroodog ...

0  |  0
zochin(103.229.120.252) 2015 оны 08 сарын 26

Alagchlaj shiidver gargadag heveeree dee...

0  |  0
үлгэрч(202.21.106.154) 2015 оны 08 сарын 26

үлгэр яриад сууж байдаг хэн бэ?хэн чамд итгэх юм,өндөр цалинтай дарга нар чинь итгэсэн дүр эсгэн,гарын үсгээ зурж бүүр дээш нь танилцуулдаг байх даа

0  |  0
хudalch(202.179.11.70) 2015 оны 08 сарын 26

зочин

0  |  0
Hulgaich(110.3.33.154) 2015 оны 08 сарын 26

Unen l yriaraidaa! Bi l lav itgehgui!

0  |  0
Top