Дотуур байрны бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Их, дээд сургуулиудын дотуур байрны бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэх аж.

БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ:

• Иргэний үнэмлэхний хуулбар

• Сургуулийн томилолт

• 4 хувь цээж зураг

• Төлбөр төлсөн баримт

• Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм.

Нийслэлд жилдээ 40-50 мянган оюутан орон нутгаас ирж суралцдаг. Үүний 14 мянга нь дотуур байранд амьдрах боломжтой. Жил бүрийн өдийд дотуур байрны төлбөрийн нэмэгдэл эцэг, эхчүүдийн санааг зовоодог. Энэ жилийн хувьд их, дээд сургуулиудын дотуур байрны төлбөр доод тал нь 50 мянга, дээд тал нь 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, АШУҮИС-ийн дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 380 мянган төгрөг байсан бол энэ жил 430 мянган төгрөг болж 50 мянган төгрөгөөр нэмэгджээ. Харин МУИС дотуур байрны төлбөр өнгөрсөн жил 400 мянган төгрөг байсан бол энэ жил 630 мянган төгрөг болж 230 мянган төгрөг буюу хамгийн өндөр хувиар нэмсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top