Дэд сайдуудын суудлыг ч тэнцүү хуваана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Засгаас хөөгдсөн МАН-ын зургаан сайдын суудлыг тэнцүү хуваахаар болсон АН, МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл хоёр дэд сайдуудын суудлыг ч мөн эн тэнцүү хуваан авахаар тохиролцжээ. МАН-ы зургаан сайдыг хөөсний дараа дэд сайдуудыг хөөж эхэлж буй АН-ынхан МАН-ын дэд сайдууд буюу Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Үүнтэй холбогдуулан АН, "Шударга ёс" эвслийнхэн шинэ дэд сайдуудаа сонгож эхэлжээ. Эх сурвалжийн хэлснээр, АН-тай зургаан сайдын суудлыг ч тэр, дэд сайд нарын суудлыг ч тэр тэнцүү хуваах тохироог МАХН-ын дарга Н.Энхбаяр хийсэн аж. Ямартай ч, Шадар сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус тус нэр дэвшүүлээд байгаа "Шударга ёс" эвслийнхэн тэнцүү хувааж авсан дэд сайдын суудлууддаа хэнийг сонгох нь ойрын өдрүүдэд тодорхой болох нь.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabaa(202.55.180.8) 2015 оны 09 сарын 03

XUN namd conguuliar bolomj olgoe mon ner debshigt nart bolomj olgoe ANA MANA 2 yamarch naidavar alga

0  |  0
Батаа(49.0.204.79) 2015 оны 08 сарын 31

ман-Ыхан энэ Засгийн газарт олон орон тоо ажиллуулах бололцоо олгож өгсөн явдалд ардчилалынхан ба МАХН-ынхан баярлах хэрэгтэй. Гэхдээ Баясэлэнг, Арвин мэтийн авгай нарыг л ямар нэгэн сайдад бүү дэвшүүлээсэй. Ардчилал шударга эвслийнхэн тохиролцсон гэдэг нэрээр аягүй л бол гаргах гэж хөгийн юм болох вий. Ард түмэн анхааралтай харж байгаа шүү тоглоомын засгийн газрынхааан, Дээр үед полпотын засгийн газар гэж байсандаа түүнтэй адил болждээ хөөрхий

0  |  0
ganaa(103.229.122.25) 2015 оны 08 сарын 27

xelex myy yg alga da ichdeggvi uym bx da

0  |  0
т1(202.21.106.154) 2015 оны 08 сарын 26

нэмэгдэхүүний байр солигдоход нийлбэр нь ямар байх вэ? ижил л байна шүү.улс төрөөр оролдсон ухаан муутай хүмүүс сайд болох эцсийн сонирхол- ерөнхий сайд, ерөнхийлөгч

0  |  0
Top