Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ЭКО тоглоомын талбайтай боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн иргэдийн амарч зугаалах ая тухтай орчинг бүрдүүлэхийн тулд олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийдэг билээ. Эдгээр ажлууд нь байгаль орчинд ээлтэй, эко ногоон орчин бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байдаг. 

Энэ жил Улаанбаатар хот БНСАУ-ын Сөүл хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой болж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-22 өдрүүдэд Улаанбаатар хотод Сөүл өдрүүд тохиож байна. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр буюу наймдугаар сарын 25-ны  өдөр Сөүл хотын хөрөнгө оруулалтаар 400мкв талбайд 2-5 насны хүүхдэд зориулсан байгаль болон хүүхдэд ээлтэй элсэн талбайтай Монголд анхны эко тоглоомын талбай ашиглалтанд орж нээлтээ хийлээ. Тус талбайн тоглоомыг сайн боловсруулсан, цаг агаарын хүнд нөхцөлд тэсвэртэй модоор хийснээрээ онцлог юм. 

Энэхүү нээлтийн үйл ажиллагааг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга, Сөүл хотын зүүн бүсийн ногоон байгууламж цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И Чүн Хый болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч дарга П.Чандмань нар үг хэллээ. 
Тус үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, НИТХ-ын тэргүүлэгч, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн захирал Д.Энхсайхан, НИТХ-ын захиргаа хуулийн хэлтсийн дарга Д.Азжаргал, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын орлогч дарга Д.Болдбаатар, Сөүл хотын цэцэрлэгт хүрээлэнгийн газар төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Им Руг Хуа болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо. 

Ногоон Улаанбаатарын төлөө хамтрана жиллах хамтын ажиллагааны олон бүтээн байгуулалтын ажлууд улам өргөжин тэлэх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top