Д.Цэрэнтогтох аварга бурханы орноо одлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 27

Монгол бөхийн дэвжээ нэгэн их аваргаараа дутах боллоо. Монгол улсын хөдөлмөрийн баатар, МУГТ, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох бурханы оронд мориллоо.

Олноо “Халхын хар аварга” гэгддэг Д.Цэрэнтогтох агсан 1951 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. Улсынхаа их баяр наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэн, 15 шөвгөрсөн хүчит бөх байсан. Мөн чөлөөт бөхийн Азийн наадмын аварга болж байлаа.

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ийнхүү нэгэн хүчит бөхөөр дутаж хоцорлоо.  Аваргын гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, нийт монголчуудда эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.8) 2015 оны 09 сарын 01

aguu xun daruuxan engiin torj butsaxdaa aguu xundleliig tuuxend uldeedeg cain xun ulan cain torol oldog

0  |  0
emegtei (107.216.208.221) 2015 оны 08 сарын 27

um ma ni bad mi hum. yasan zaluugaaraa yvav daa. gun emgenel ilerhiiley

0  |  0
Pan(202.21.112.234) 2015 оны 08 сарын 27

ХАЛХЫН ХАР АВАРГА ДОМОГ БОЛЖ ҮЛДЛЭЭ. БУРХАНЫ ОРНООС БӨХИЙН ДЭВЖЭЭГЭЭ ТЭТГЭЖ БАЙГААРАЙ

0  |  0
saikhan avarga mini.(27.123.214.118) 2015 оны 08 сарын 27

um mani bad me hum.

0  |  0
монгол хүн(202.21.106.125) 2015 оны 08 сарын 27

Ээ хөөрхий минь ээ, хүний сайн түрүүлээд явчих юмаа.Ум ма ни бад мэ хум

0  |  0
Top