Хятадуудад виз дамлан худалдсан А.Мурат гэр бүлээрээ Казакстан руу зугатаажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 27

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.  

А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.

Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болжээ. Гэтэл өөрийг нь шалгаж байгааг мэдсэн А.Мурат эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казакстан руу зугтаажээ. Тэд хил нэвтрэхдээ амрахаар явж байгаа гэсэн тайлбарыг хэлсэн бөгөөд одоог хүртэл эргэж ирээгүй байгаа аж.

 Уг нь ГХЯ-ын сайд Л.Пүрэвсүрэн виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 албан тоот гаргасан. Мөн Бээжинд суугаа ЭСЯ-ны консулын газрын дарга, ажилтнуудыг хүртэл эргүүлэн, татсан нь тусыг эс олж,  виз дамлан худалддаг явдал улам нэмэгдсэн нэг жишээ энэ болж байна. Ерөнхий консул нь хүртэл хууль бус ажиллагаанд оролцож улмаар зугатаж алга болсон уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно. 

Ер нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд ямар нэгэн хэрэгт холбогдохоороо Казакстан руу зугатаж алга болдог жишиг тогтжээ.

Баян-Өлгий аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан К.Сайраныг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь ТЕГ-аас олон нийтэд өгч байсан. К.Сайраны хувьд төрийн өндөр албан тушаалыг хашиж байснаас гадна Монголыг төлөөлөн харийн улсад элчин сайдаар хоёр ч удаа сууж байсан нэгэн юм. Тухайн үед гарсан мэдээллийг эргэн санавал 2012 онд Орос хэл дээрх нэгэн сайтад “Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын туршуулуудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал тавигдсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү материалд Казахстанаас гадны улс орнуудад байх нууц албаны ажилтнуудын овог нэр, аль улсын иргэн болох, ямар чиглэлд ажилладаг гэхчлэн товч анкет нь бичигдсэн байсан юм. Нууц ажилтнуудын тухай тодорхойлолтыг Бүгд найрамдах Казахстан улсын КНБ-ийн “Барлау” албаны “В” газрын орлогч дарга, дэд хурандаа Е.Тастанбеков гэгч гаргаж, гарын үсэг зурсан байжээ.  Тэрхүү материалд дурдагдсан дөрвөн туршуулын нэгнийг нь овог нэр, төрсөн газар усаар нь хөөж үзвэл Монголын Элчин сайд К.Сайран болж таарч байлаа. Уг тодорхойлолтод “Нууц нэр нь Алтай. Жинхэнэ нэр нь Сайраан Кадыр. 1955 онд төрсөн, Монгол Улсын иргэн, Казак. Кувейт Улсад суух Элчин сайд” хэмээн бичсэн байв. Тус мэдээлэл гарсан даруйд манай улсын ТЕГ-ынхан түүнийг шалгаж эхэлсэн. 

Энэ мэт К.Сайрантай холбогдсон хэрэг явдал намжаагүй байтал Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан Х.Жекейг Казакстанд урвасан гэх мэдээлэл гарсан. Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн. Гэтэл тэрбээр хэнд мэдэгдэлгүйгээр нэг л өдөр Баян-Монгол хороолол дахь байраа зараад Казакстаны иргэн болсон юм. Хамгийн ноцтой нь тэр Монголын хилийн нууцтай холбоотой бүх мэдээллийг мэддэг хүн юм. Тэгэхээр манай улс хилийн мэдээллээ энэ хүнтэй хамт Казакстанд алдаж байж ч болох.

Гэтэл дахин Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүн асан хууль бус хэрэгт холбогдсон даруйдаа оргож зугатсан байна. Тэд Монголд хийдгээ хийж дуусчихаад хамгийн сүүлд нь Казакстан руу зугатдаг боллоо. Баян-Өлгий аймгаас сонгогдож байгаа гишүүдийн асуудалд нухацтай хандах цаг нь болжээ. Учир нь тэдэнтэй холбоотой асуудлын цаана улс орны аюулгүй байдал, цаашлаад Монгол дахь үндэстэн ястнуудын асуудал хөндөгдөнө шүү дээ.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(202.21.106.108) 2015 оны 09 сарын 02

өрвийсөн өөдгүй муу хасагуудыг үлдэн хөөвөл таарна,угаасаа хэзээ хойно БНМАУ-д дагаар орсон новшнууд ч шдээ.Төрийн бодлого тун тааруу байна даа.эдгээр өрвөгөрүүдийг казахстан руу шууд шилжүүлэх талаар НҮБ-д санал оруулах хэрэгтэй.Ер нь сүүлд Монголд дагаар орсон илжигнүүдийг ирсэн замаар нь буцаах хэрэгтэй

0  |  0
zochin(133.86.112.85) 2015 оны 08 сарын 31

Ter Kulanda gej huuhen bas baina. Yapon sudlaach huuhend Mongoliin talaar bish Kazahstanii talaar sudal gej hutssan gee biz. Muusain hasaguudiig bish halhuudiigaa demjitsgeeye.

0  |  0
Зочин(182.160.3.112) 2015 оны 08 сарын 30

УИХ-д суусан 3 хүн Казакстан луу зугатаж дээ Тагнуулынхан юу хийж байна вэ.

0  |  0
ганаа(103.229.120.6) 2015 оны 08 сарын 29

өлөн амьтан бэ заваарсан юмаа

0  |  0
mgl(109.130.51.176) 2015 оны 08 сарын 29

elchin saiduud arai l denduu baigaa ni unen shuu, Chehiin elchin avgaig shalgah heregtei, viz asuugaad orson hun bolgonoos 70euro huuhdees 35 euro avaad viz gargahgui shaltag heleed gargadag viz garaagui ued mungiig butsaaj uguhgui, 10 hunees 1hun viz garch bga, durinhaa uniig heleed avdag boljee ene mongoliin elchinguud

0  |  0
Узербек(103.26.193.208) 2015 оны 08 сарын 28

Одоо хурдан Куландаг дуудах хэрэгтэй бас Казахстан явсан даа

0  |  0
B(122.201.21.26) 2015 оны 08 сарын 28

АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд В

0  |  0
1(202.21.118.98) 2015 оны 08 сарын 28

төрийн толгойд казахуудыг гаргадаггүй төрийн хар хайрцагны бодлого алдагдсан бн шүү

0  |  0
зочин(122.201.24.129) 2015 оны 08 сарын 28

сайн хасаг сарын найз гэсэн уг бдаг тэдэнд итгэх хэрэггуй шдээ

0  |  0
monx(103.229.120.102) 2015 оны 08 сарын 27

myy novsh baaxan xoshgiryylj baigaad alban tyshaald ochson tegeed xylgai xiij ylsaasaa zygtlaa uuniig bariad irex baigyyllaga ni sonochixson yumyy

0  |  0
monx(103.229.120.102) 2015 оны 08 сарын 27

myy novsh baaxan xoshgiryylj baigaad alban tyshaald ochson tegeed xylgai xiij ylsaasaa zygtlaa uuniig bariad irex baigyyllaga ni sonochixson yumyy

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 08 сарын 27

Kazakuudiig undur alban tuchaald tomiloj bolohgui ym bn daa

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 27

gadnii xumuuct erx medel ogch ogt boloxguin jishee odoo kazaxuud ulc bolcon uchir ter ulcrugaa l ybna manaid amidrax conirxol baigaa umuu undecten undectneeree l baidag

0  |  0
zochin(150.129.141.182) 2015 оны 08 сарын 27

hunii hun hunii l hun baidag yum bna, gehdee sain humuus, mongoloo gesen setgeltei mongoliin kazakuud baigaa gedegt naidaj itgej bna, uur tegeed yaah ch bilee dee, yamar huuguud butsaad Hyatadruu n” yavulah bish. Iluu am”dral saitai gazar luu yavdag tsagaachdiin setgeld naidaj am”dral saitai bolood bgaa uvug deedsiinhee nutagruu garaad yavahiig l huleehees

0  |  0
zochin(150.129.141.182) 2015 оны 08 сарын 27

manai irgedii burtgeliig bas neg kazak etgeed gardan hariutsaj bgaa sh dee, itgej boloh uu

0  |  0
B(122.201.21.26) 2015 оны 08 сарын 27

АНУ. Вьетнам дахь АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас 5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль авсан болох нь тогтоогдсон юм. Прокуроруудын үзэж байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд В

0  |  0
ааа(202.72.246.106) 2015 оны 08 сарын 27

Хасагууд үнэхээр л хүний хүн байдаг юм байна даа

0  |  0
өшиглөөч(202.126.89.199) 2015 оны 08 сарын 27

даврааж болохгүй л хүмүүс байдаг юм даа .одоо хар хайрцагны бодлого гэж байгаа бол төрийн хэргээс хол байлгах хэрэгтэй .баян өлгийд үнэхээр даварчихсан байна лээ.нутаг гуйж ирчихээд

0  |  0
Top