Өдрийн зурхай: Үс засуулбал эд, мал арвидна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 28

Аргын тооллын 8 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 14, Булаагч одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.117.4) 2015 оны 08 сарын 28

аутитын шалгалт оруулж санхүүгийн тооцоог нь үнэн зөв гаргаж үнэхээр нэмэх шаардлагатай эсэхийг тогтоох хэрэгтэй. Нэг муу хувийн байгууллага байсан бол наадуул чинь аль хэдийн шалгаад хаачихсан байгаа. Ард түмнээ арай дэндүү боомлож байна даа. Эд нар хэзээ нэг цагт үйлийн үрээ эдлэх л болно. Тэнгэрийн гэсгээлээс цугтаж чадахгүй.

0  |  0

Top