Картаа авахгүй бол ирэх сараас 1000 төгрөгөөр зорчуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 31

Нийтийн тээврийнхэн парк шинэчлэл хийж, ухаалаг цахим картыг, угсраа автобусыг үйлчилгээнд гаргаад бараг сарын нүүр үзэх гэж байна. Тэгвэл зорчигчдын хувьд энэ ухаалаг цахим картаа авахгүй, ихэвчлэн бутархай мөнгө төлж яваад байгааг нэг мөр цэгцлэн зорчигчдыг бүгдийг нь карттай болгох талаар төлөвлөгөө боловсруулсан аж. Түүнээс гадна иргэдийг картаа авахгүй бол ирэх сарын 01-нээс эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн мэдээлэл гарсан ч энэ нь судлагдаж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.

Тухайлбал, нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлснээр өнөөдрийн байдлаар 250 мянга орчим иргэд картаар үйлчлүүлж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 750 мянган иргэнд цахим карт борлуулахаар тооцоод байгаа юм байна. Тиймээс цахим карт худалдаж авч амжаагүй иргэдэд 09 дүгээр сарын 01-нээс өмнө картаа авахыг уриаллаа.

Хэрэв ирэх сарын нэгнээс хойш бэлэн мөнгөөр зорчих бол 1000 төгрөг төлнө гэдгийг албаныхан санууулав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgun (103.229.121.29) 2015 оны 08 сарын 31

Dongostgoo durakuud songuuliin mongoo bosgoh argaa mon ch old ydah ymdaa,ard n ard Tyumen olborch uheh Deere tulaad b,na shuu, ,,

0  |  0
иргэн(202.21.106.117) 2015 оны 08 сарын 31

Хуцваа, ажлаа хийж чадахгүй болохоороо л үнэ нэмэх гэж тэнэгтэнэ шүү.Айлгаад байна уу? сүрдүүлээд байна уу?.яасан цадаж мэддэггүй өмхий новшнууд вэ? авлига авна,худлаа хэлж хулгай хийнэ,ард иргэдээ айлган сүрдүүлж байж шулна зайлаа хөгийн луйварчид

0  |  0
Bulganii irgen (202.5.206.21) 2015 оны 08 сарын 31

Uneheer shulah gej yadchih yum aa ? Huduu oron nutgiin humuusiig bas shulah argaa hiij baih shiv dee !!!!

0  |  0
Top