Иран Улс Монголтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсэв

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 31

Ираны “Мехр”, “Тасним” зэрэг англи хэл дээрх мэдээллийн агентлагуудад тус улсын Ерөнхийлөгч Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхийг хүсч буй талаар мэдээллээ. Тус улсын нийслэл Тегеран хотод суух Монгол Улсын шинэ Элчин сайд О.Дамбийням өчигдөр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханид итгэмжлэх жуух бичгээ барих үед Хассан Роухани түүнд ингэж хэлжээ. Түүнчлэн “Ираны компаниуд Монголтой эрчим хүч, зам, уул уурхайн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаа. Иран Улс, Монгол Улс хоёр түүхэн болон соёлын нийтлэг зүйл олонтой. Үүнд миний бие таатай байдаг. Иран Улс Монгол Улстай шинжлэх ухаан, соёлын харилцаагаа бүх талаар өргөжүүлэхэд бэлэн байна” гэж хэлжээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа, “О.Дамбийнямыг элчин сайд байх хугацаанд манай хоёр улсын харилцаа илүү өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна” гэж хэлж байсан юм. Харин өнгөрөгч ням гаригт Ираны Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийн дараа Монгол Улсын Элчин сайд О.Дамбийням мөн Монгол Улс Ирантай улстөр, шинжлэх ухаан, соёл, эдийн засгийн салбарт хамтран ажиллахдаа таатай байх болно гэж хэлжээ. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lol(182.160.39.233) 2015 оны 08 сарын 31

Yu ve hudaldaa uul uurhaigaa yachavaa

0  |  0
Top