Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулмаар байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 31

Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг шүүх хурал есдүгээр сарын 2-нд болно. Үүнтэй холбогдуулан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “АТГ-ын мэдээллээс үүдээд нийгэмд Л.Гансүх гэдэг хүн хууль зөрчин 3.6 тэрбум төгрөг завшсан, авлигач гэх нэртэй болсон. Энэхүү нэрийг цэвэрлэж, Л.Гансүхийг хууль зөрчөөгүй гэдгийг олон нийтэд мэдээлэх, үнэн бодит байдлыг илчлэхийн тулд шүүх хурлыг нээлттэй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байна” гэлээ. Мөн энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэрчээр оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top