Нийт зорчигчдын 14-15 хувь ”смарт карт”-аар зорчиж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 01

Өнгөрөгч сараас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийгдэн иргэд картаар үйлчлүүлэх болсон билээ. Тэгвэл өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн карттай иргэд 500 төгрөгөөр, бэлэн мөнгөөр үйлчлүүлж байгаа иргэд 1000 төгрөгөөр нийтийн тээврийн хэрэгсэлээр зорчих гэнэ. Өнөөдрийн байдлаар нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа бөгөөд бэлэн мөнгөөр зорчиж байгаа иргэдийн хувьд 1000 төгрөг төлөх шийдвэрийг гаргасан нь эсэргүүцэлтэй тулгарч эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлээс аслагдсан дүүргийн иргэдэд энэ асуудал ихээхэн хүндээр тусах бөгөөд карттай иргэдийн хувьд мөн сэлгэн суулт үнэгүй гэж байсан боловч өнөөдрийн байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй байгаа юм. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлүүд өөрчлөгдөж богино зайд явж байгаа нь иргэдийн эдийн засаг, цаг хугацааны асуудалд хүндээр тусч ихээхэн чирэгдэл учруулж байгаа талаар иргэд гомдолтой байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top